Усны могой нь 1,5 метр хүртэлх урт болдог (ер нь бол энэ могойны урт нь чиний өндөртэй ижил юм байна :-) ) ба хоргүй юм. Тэгэхээр түүнээс чи огтхон ч айх хэрэггүй аж. Гэсэн хэдий ч энэ амьтнаас зайгаа барин хүрэх гэж оролдохгүй байсан нь дээр шүү. Учир нь усны могой өөрт нь аюул заналхийлж байгаа мэт санагдах үед, өөрийгөө үхсэн юм шиг дүр исгэх эсвэл бас муухай үнэртэй шүүрдэс ялгаруулдаг. Бүр болохгүй бол хазаж ч магад.