Есүсийг олон мянган хүмүүс даган ирсэн байлаа. Есүс тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв. Ингээд орой болсон байлаа.
Есүсийн арван хоёр дагалдагч нар нь Есүс дээр ирэн: "Орой болсон болохоор цугларсан хүмүүсийг одоо тараая"
"Энэ хүмүүс явж хоол хүнс авч бас хоноглох газар хайцгааг. Учир нь бид эзгүй зэлүүд газар байна шүү дээ." гэцгээв.
Есүс дагалдагч нартаа хандан: "Хүмүүст идэх юм өг" гэж хэлэв.
Дагалдагчид: "Гэхдээ бидэнд тавхан ширхэг талх, хоёр ширхэг загас л байгаа шүү дээ" гэцгээв.
Есүс дагалдагч нартаа хандан: "Хүмүүсийг тавь тавиар нь бүлэглэн суулга" гэв. Дагалдагч нар Есүсийн хэлснээр хүмүүсийг бүлэг болгон суулгав.
Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд хараад, ерөөн талх загасаа хувааж, олон түмэнд тараалгахаар дагалдагч нартаа өгөв.
Бидэнд хэрэгтэй бүхнийг Эзэн Бурхан бидэнд өгдөгийг Есүс мэдэж байгаа билээ. Тэр мөчид байгаа загас болон талх тэр олон хүмүүст хүрэхгүй байсан ч Есүс залбирсан юм.
Есүс Эзэн Бурханд хандан тэр цөөхөн талх болон загасны төлөө талархан залбирав. Мөн Есүс тэр мөчид Эзэн Бурханыг тэр бүх өлссөн хүмүүсийг цатгахын тулд ямар нэг зүйл хийнэ гэдэгт итгэсэн юм.
Есүс шиг залбирна гэдэг нь: Эзэн Бурханд бүхний төлөө талархан залбирах юм.
Хоолоо идэхээсээ өмнө чи Бурханд хандан Бурханы чамд хийсэн болон өгсөн бүхний төлөө талархан залбирч байгаарай.
Есүс шиг залбирна гэдэг нь Эзэн Бурхан гайхамшигтай зүйлс хийх болно гэдэгт итгэн найдаж залбирах юм. "Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй" (Библийн Лук 1:37 номд бичсэн байдаг) билээ.
Бурхан гайхамшгийг хийдэг! Есүс залбирч дуусаад загас болон талхыг хувааж дагалдагч нартаа хүмүүст тараа гэж өгөв. Тэнд таван мянган эрчүүд болон эмэгтэйчүүд, хүүхдүүд ч бас байсан ч хүн бүр цадтал идсэн юм. Дараа нь дагалдагч нар үлдсэн хоолыг цуглуулахад таван талх болон хоёр загаснаас арван хоёр сагс дүүрэн талх бас загас үлдсэн байлаа.
Энэ бол үнэн түүх билээ!
Библийн Лук номын 9-р бүлгийг 11-17 уншаарай.
;