Есүс хүнд өдрийг өнгөрүүлсэн байлаа.
Фарисайчууд болон хуулийн багш нар Есүст дургүйцэн уурлацгааж, Есүсийг муухай үгсээр хэцүү байдалд оруулсан байлаа
Фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийг яаж хорлож, замаасаа холдуулахаа ярилцацгаав.
Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.
Есүс хайрт Эзэн Бурхантай хамт байхыг хүсэв.
Есүс Эзэн Бурхантай гүн холбоотой байхын тулд Бурхантай залбиран ярилцаж чимээгүй цагийг өнгөрөөв.
Бурхантай бүх зүйлсийн тухай ярилцаж болдог билээ. Энэ бүхэн Есүсийн хувьд маш чухал билээ.
Есүс Бурхантай зөвхөн хоёул ярилцахын тулд маш чимээгүй, ямар ч хүнгүй газарт очсон юм.
Библид бичсэнээр:
"Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв." (Лук 6:12).
Өглөө болоход Есүс маш чухал шийдвэрийг гаргасан.
Есүс арван хоёр дагалдагч нараа сонгосон юм.
Чи Есүстэй амьдарч байгаа бол чимээгүй цаг хийж Эзэн Бурхантай бүх зүйлсээ ярилцах нь маш чухал юм.
Чи чимээгүй цагаа яаж хийдэг вэ?
Чи Бурхантай хэзээ чимээгүй цаг өнгөрөөдөг вэ?
Хамгийн чухал нь чи үнэхээр ямар ч саадгүй чимээгүй тайван орчинд байх хэрэгтэй юм шүү.
;